Friday, May 24, 2013

Аз жаргалтын тухай 6н дүгнэлт (Мадонна - Лотса Де Каша)
Мадоннагийн тавдахь ном. Зурагнууд нь үнэхээр хайр татам. Хичнээн их эд хөрөнгөтэй ч гэсэн аз жаргалгүй байдаг "Лотса де каша" нохойны тухай үлгэр. Лотса аз жаргалын эрэлд гарч ухаант хөгшин шар шувуун дээр очино. Шар шувуу: Өөрт буй бүхнээ бусадтай хуваалцаж сурвал аз жаргалтай болно гэнэ. Харин Лотса үүнийг үл хайхрна. Тэгээд төөрч, дээрэмдүүлж нэгэн буханд зарцлагдснаар тэр "Жинхэнэ" аз жаргалыг яаж олохоо сайн мэддэг болно. Энэ номны хамгийн их таалагдсан зүйл бол "Аз жаргалын тухай дүгнэлтүүд". So, Enjoy!
Нэгдүгээр дүгнэлт: Өндөр үнэтэй бүхэн зайлшгүй хэрэгцээтэй байдаггүй
Хоёрдугаар дүгнэлт: Аз жаргалгүй хүмүүс бусдыг мөн адил аз жаргалгүй байхад тайтгардаг ажээ
Гуравдугаар дүгнэлт: Хүмүүс ихэнхдээ чин үнэнийг сонсож чаддаггүй
Дөрөвдүгээр дүгнэлт: Аз жаргалгүй хүмүүс гай зовлонд өртөмтгий байдаг
Тавдугаар дүгнэлт: Инээд бол халдвартай
Зургадугаар дүгнэлт: Чи өөрт байгаа бүхнээ өрөөл бусадтай чин сэтгэлээсээ хуваалцаж сурвал аз жаргалыг олоод зогсохгүй мөн анд нөхөдтэй болно

No comments:

Post a Comment